News
Завхан аймагт төслийн баг ажиллаа

Хөдөө аж ахуйн маркетинг төслийн баг 2014 оны сарын 19 нээс эхлэн төслийн Оролцогч аймаг, сумуудад ажиллаж эхэллээ.  Завхан аймагт ажилласан төслийн баг эхлээд тус аймгийн  засаг дарга Ж.Жамьянтивтэй уулзаж төслөө танилцуулж, цаашид хамтран ажиллахыг хүссэн байна.

 

– МАА-д суурилсан хөгжлийн бодлоготой Завхан аймагт энэ төсөл хэрэгжиж байгаа нь Завхан аймгийн ХАА-н салбарын хөгжил, малчид ард иргэдийн амьжиргааг сайжруулахад  ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Төслийн Оролцогч сумд болох Отгон, Цэцэн-Уул, Яруу сумд энэ төслийн үндсэн чиглэлд тохирох, хөрөнгө оруулалт шингээх бүрэн боломжтой сумууд учир цаашид орон нутгийн зүгээс дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна гэж  Завхан аймгийн засаг дарга Ж.Жамьянтив уулзалтын үеэр хэллээ.

Оролцогч сумдынхаа төслийн зохицуулах хороог байгуулах, сумдын Мал эмнэлэг, үржлийн тасаг, ХАА-н чиглэлийн малчдын хоршоо, нөхөрлөл, бүлгийн төлөөлөлтэй уулзаж мэдээлэл өгөх зорилгоор тус аймагт ажиллаж байгаагаа Төслийн санхүүжилт хариуцсан менежер Б.Тэмүүлэн энэ үеэр хэлээд,  тус төсөл нь төслийн оролцогч аймаг, сумдын Хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх,шинээр бий болгох замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг сайжруулах, цаашлаад сумдын хөгжилд түлхэц болох үйл ажиллагааг төслийн хүрээнд нутгийн иргэдийн санаачлага оролцоотой, орон нутгийн засаг захиргааны нэгжийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм гэдгийг  онцоллоо.

PARTNERS