News
Завхан аймагт төслийн баг ажиллаж орон нутгийн удирдлагуудад төслөө танилцууллаа

Томилолтын хугацаанд Завхан аймгийн засаг дарга болон Отгон,Яруу,Цэцэн-Уул сумын ИТХ-ын дарга, Отгон, Цэцэн-Уул сумын засаг дарга нартай уулзан төслөө танилцуулсны зэрэгцээ сумдын мал эмнэлэг үржлийн тасаг, хувийн мал эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцан мэдээлэл солилцсон.

         

 Завхан аймгийн Үйлдвэр ХАА-н газрын дарга,тус газрын мэргэжилтнүүдтэй уулзаж төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн төслийн Оролцогч эдгээр сумуудын ашиг хүртэгч нарын төлөөлөл,тэр дундаа Хоршооны дарга нартай уулзалт зохион байгуулж төслөө танилцуулан, дэд төсөл бичих талаар чиглэл өглөө. Төслийн баг Оролцогч сумуудад ажиллах үеэрээ тухайн сумын төсөл хэрэгжүүлэх болон хөрөнгө шингээх чадавхид үнэлгээ хийх зорилгоор ХАА-н үйлдвэрлэл эрхэлж байгаа зарим хоршооны үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. Үүний зэрэгцээ төслийн Оролцогч сумдын талаарх суурь мэдээллийн баазыг бүрдүүлэхэд шаардлагатай 3 төрлийн асуумж, судалгааг томилолтоор ажилласан сумдад хийсэн.

PARTNERS