News
Дэд төслийн саналаа ирүүлж эхэллээ

Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг сайжруулах, малын өвчингүй эрүүл бүсийг бэхжүүлэх замааар малын ашиг шим, чанарыг нэмэгдүүлэх, малын эрүүл мэнд, үржлийн ажлын менежментийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх  зорилгоор төслийн Оролцогч аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Оролцогч сумдын Мал эмнэлэг, үржлийн тасаг, Сумын хувийн мал эмнэлгийн нэгж гэсэн 3 байгууллагад малын эрүүл мэнд,  үржлийн чиглэлээр Дэд төслийн саналаа бичиж ирүүлэх урилга хүргүүлсний дагуу эдгээр аймгууд төслөө бичиж ирүүлээд байна. 

    

Дэд төслийн саналаа бичиж ирүүлсэн төслийн Оролцогч аймаг болох Архангай, Баянхонгор, Говь-Алтай,Завхан,Хөвсгөл аймгийн Үйлдвэр,хөдөө аж ахуйн газрын Малын эрүүл мэндийн хэлтсийн дарга,Лабораторийн эрхлэгч нартай Төслийн удирдлагууд , мэргэжилтнүүд өнөөдөр уулзаж, дэд төсөл болон цаашид дэд төслийн дэлгэрэнгүй төсөл бичих чиглэлээр аргазүйн зөвлөмж өглөө.  Үүний дагуу дэд төслийн дэлгэрэнгүй саналаа бичих юм.Төсөл хэрэгжүүлэх нэгжид ирүүлсэн Дэд төслийн саналуудыг Төслийн Санхүүжилтийн зөвлөл хянан хэлэлцэж, цаашид дэлгэрэнгүй төсөл бичих эсэх талаархи тайлан, зөвлөмжийг  төслийн санал ирүүлсэн аймгуудад хүргүүлнэ. Хөдөө аж ахуйн маркетинг төслийн хүрээнд малчдын хоршоо, компани Дэд төслийн санал боловсруулах эрхтэй бөгөөд Төсөл хэрэгжүүлэх нэгж энэ үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг  хийж байна.Энэ удаа зөвхөн дээр дурьдсан 3 байгууллага Дэд төслийн санал бичих боломжтой.

                                                                                                        

 



                                                                  
                                               

 

PARTNERS